Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2017-03-24

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай аймагт ажиллалаа. Айлчлалын хүрээнд МСҮТ болон Нэгдсэн эмнэлэгийн ажилтай танилцлаа.

     Мөн аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй Ардын дуу бүржгийн “Алтай” чуулгад уулзалт зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар шат дараатай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийлээ. Уулзалтын үеэр иргэд орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудын талаар хөндөж Ерөнхий сайд болон ажлын хэсгийхэнтэй санал бодлоо хуваалцаж аймагт тулгамдаж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дэмжлэг үзүүлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%