Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

"ХҮН-АМ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР БАРИМТАЛЖ БУЙ ТӨРИЙН БОДЛОГО-ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Аймгийн ИТХ, ЗДТГ, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, Соёл урлагийн газар болон Дэлхийн зөн ОНХХ хамтран "Хүн ам,нийгмийн хамгааллын чиглэлээр баримталж буй төрийн бодлого, хууль тогтоомжийн шинэчлэл" сэдэвт сургалтыг өнөөдөр аймгийн Иргэний танхимд сумдын Засаг дарга, сургуулийн захирал, боловсролын нийгмийн ажилтан, сумын халамжийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан, хэсгийн төлөөлөгч, ЗДТГ-ын дотоод ажил хариуцсан ажилтан, Есөнбулаг сумын багуудын Засаг дарга, нийгмийн ажилтнуудад зохион байгуулж байна.

Сургалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм нар үг хэлж, сургалтанд оролцогчдод амжилт хүслээ. Сургалтаар Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, ГБХЗХГ-ын дарга С.Болормаа, Цагдаагийн газрын дарга Г.Түмэннасан, БСУГ-ын дарга Р.Батмөнх, ЭМГ-ын дарга Ц.Туяа болон бусад албаны хүмүүс мэдээлэл хийхээс гадна Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн танилцуулга, хууль хэрэгжүүлэх зарим асуудал, Хамтарсан багаар ажиллах арга зүй зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%