Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

МЭНДЧИЛГЭЭ


Эрхэм хүндэт Алтайчууд аа, Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж энэхүү гэгээн өдрийн мэндийг хүргэе. Удахгүй 2017 он гарах гэж байна. Бас бидний хамтын түүх болсон 2016 он улиран одно. Цаг хугацааны түүх болон одож буй 2016 оны ул мөр тодхон байна. 2016 он бол Алтайн ард иргэдийн итгэл үнэмшил, үзэл бодол, тууштай, зөв мэргэн сонголтоор баталгаажсан бид бүгдийн их ажлын гарааны жил боллоо. Иргэдэд эрх боломж, төрд үүрэг хариуцлагыг улам баталгаажуулсан сонголтын дүнд бид бүхэн улс орны өмнө тулгараад буй санхүүгийн хямрал, эдийн засгийн боломж, хөрөнгө санхүүгийн хязгаарлагдмал нөөцөөс үл хамааран цаг үе, иргэд, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлэн, төсвийн сахилга, хариуцлагыг сайтар сахиж, төрийн үйлчилгээг иргэддээ ойрхон, түргэн шуурхай хүргэх үүднээс урьд урьдынхаас илүү эрч хүчтэй, эв нэгдэлтэй, хариуцлага санаачлагатай, дайчин шуурхай ажиллах шаардлагатай байгаа юм. Шийдвэр гаргагчдаас хариуцлага, шинэ барьцтай шийдлийг олон нийтийн зүгээс хүлээсээр байна. Иймд нутаг орныхоо хөгжил дэвшил, өөрсдийнхөө сайн сайхны төлөө бид л санаачилга гаргаж, их ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Говь-Алтай аймаг бол бидний нийтлэг баялаг. Говь-Алтайчуудын амжилт ололт зөвхөн бид бүхний л хамтын хүчин чармайлтаас шалтгаална. Орон нутгийн удирдлагуудын зүгээс бодит ажил, сайн санал санаачлагыг дэмжиж, хийе, бүтээе гэсэн эрмүүн хүсэлтэй хэн бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно. Цаашид иргэд, олон нийтийн нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшилд хувь нэмэр болох олон сайн шийдэл, бүтээн байгуулалт өрнөнө гэдэгт итгэлтэй байна. Газар бүр шинэ бүтээн байгуулалт, шинэ санаачилга өрнөж, хүн бүрийн, айл өрх бүрийн амьдрал өөдлөн дэвжихийг ерөөлийг аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж байна. Гарч байгаа 2017 ондоо айл хотол бүр элгэн саднаараа жаргалтай, эх нутаг, элгэн түмэн минь амгалан, хүн бүрийн амьдралд өөдрөг гэгээн өнгө нэмсэн сайхан жил байх болтугай. Шинэ оноо эрүүл энх, аз жаргалтай, сайны ерөөл дүүрэн угтахыг Та бүхэндээ ерөөе. Та бүхэн минь сайхан баярлаарай. АМЖИЛТ БҮХНИЙ ДЭЭДИЙГ НИЙТ АЛТАЙЧУУДДАА ХҮСЬЕ.


АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА   Т.ГАНЗОРИГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%