Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

ТАТВАРЫН АЛБАНЫ 25 ЖИЛИЙН ОЙ, ТАТВАРЫН АЛБАНЫ АЖИЛТНУУДЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2016-10-21

        Монгол Улсад Татварын алба үүсч хөгжсөний 25 жилийн ой, Татварын албаны ажилтнуудын баяр өнөөдөр тохиож тус аймгийн Татварын хэлтсээс уг байгууллагад ажиллаж байсан нийт албан хаагчдаа хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан нар оролцож татварын албанд ажиллаж байсан, ажиллаж байгаа нийт албан хаагч нарт баярын мэнд дэвшүүллээ. 
        Мөн тус хэлтсийн хамт олны хүсэлтээр Захиргааны тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Г.Гансүхийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт Жуух бичгээр шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%