Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

"ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2016-10-05

          УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийг 2013-2016 онд хэрэгжүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, төлөөллийн болон хяналтын чиг үүргийг бэхжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зорилтыг дэвшүүлж ажилласан бөгөөд уг төслийн нэг дэх үе шат энэ оны төгсгөлөөр дуусгавар болж  төслийн дараагийн үе шат болох "Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" /2017-2020/ төслийн зорилт, үйл ажиллагааг, аймаг, нийслэлийн ИТХ-ын шинэ удирдлагад танилцуулах, харилцан санамж бичигт гарын үсэг зурах төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдаж байна.
          Төслийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Ц.Цолмон, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман нар болон Нийслэл, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар, манай аймгаас ИТХ-ын дарга Т.Ганзориг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Болормаа нар оролцож байна.
            

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%