Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

АЛТАЙ СУМЫН ХИЛИЙН 0214 ДҮГЭЭР АНГИЙН СОЁЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙГ АЛДАРТ ДУУЧИН П.АДАРСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО.

         Ард түмний гавьяат, алдарт дуучин, 20 дугаар зууны монголын нийтийн дууны нэрт төлөөлөгч Пэлжээгийн Адарсүрэн нь 1963-1964 онд тус аймгийн Алтай сум дахь хилийн  0214 дүгээр ангийн Бургастайн хилийн заставт шифрлэгч- радистаар ажиллаж байсан бага дэслэгч цолтой хийлийн цэргийн офицер, тус ангиас төрсөн урлаг соёлын нэрт зүтгэлтэн байсан юм.
       Тэрээр  1964-1968 онд Ховд аймгийн Булган сумын Ярантын салбарт улс төрийн орлогч, шифрлэгч радистаар ажиллаж хил хамгаалах байгууллага, тэр дундаа баруун хил хязгаарт 6 жилийн хугацаанд ажиллаж хил хамгаалах байгууллага, тэр дундаа баруун хил хязгаарт 6 жилийн хугацаанд ажиллаж, улсын хилийн аюулгүй амар тайван байдлыг сахин хамгаалахад өөрийн амьдрал, сэтгэл зүрхээ зориулсан хилчин байсан юм. 
         Мөн 1980-аад оны дунд үед Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байсан хилчдийн дундаас төрөн гарсан авьяаслаг уран бүтээлч, ард түмэн тэр дундаа хилчдийн бахархал болсон уран бүтээлч тул тус ангийн "Соёлын төв"-ийг ард түмний гавьяат, алдарт дуучин П.Адарсүрэнгийн нэрэмжит болгож түүний авьяас билэг, алдар хүндийг үеийн үед уламжлан түгээж, гэгээн дүр, нэрийг нь мөнхжүүлэн үлдээх саналыг хилийн 0214 дүгээр анги болон тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс уламжилсныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн Алтай сумын Хилийн 0214 дүгээр ангийн Соёл мэдээллийн төвийг алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн нэрэмжит болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%