Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

         Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадам, "АЛТАЙН ХУРД-2016" зуны баруун бүсийн хурдан морины уралдаан 2016 оны 07 дугаар сарын 29, 30 31-ний өдрүүдэд Алтай хотноо зохион байгуулагдана.

  Та бүхэн сайхан наадаарай

7 сарын 29-нд

10:00   Говь-Алтай аймгийн харьяат аймаг, цэргийн цолтой болон цолгүй бөхчүүдийн үндэсний бөхийн барилдаан /Төв стадионд/

ЭРЛИЙЗ МОРЬДЫН УРАЛДААН

 07:00 Бага насны морьдыг бүртгэж гаргах /Мандалтын дөрөлж/

09:30 Бага насны морь барих

10:00 Дунд насны морь бүртгэж гаргах /Мандалтын дөрөлж/

12:30 Дунд насны морь барих

13:00 Дээд насны морь бүртгэж гаргах /Мандалтын дөрөлж/

16:00 Дээд насны морь барих

16:30 Айрагдсан морьдыг цоллож бай шагнал гардуулах /бага, дунд, дээд/ Морь барианы газарт/

20:00 Баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт /Ардын дуу бүжгийн “Адтай” чуулгад/

7 сарын 30-нд

07:00 Азарга бүртгэж гаргах /Мандалтын дөрөлж/

09:00 Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жил Говь-Алтай аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадам, “Алтайн хурд-2016” зуны баруун бүсийн хурдан морины уралдааны нээлт

10:00 Үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа эхлэх /Төв стандионд/

11:00 Үндэсний сур, шагайн харвааны нээлт /Соёл амралтын хүрээлэнд/

11:00 Азарга барих

11:30 Соёолон насны морь бүртгэж гаргах /Мандалтын дөрөлж/

12:00 “Хийморь далласан ажнай” концерт /Морь барианы газарт/

13:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхлэх

15:30 Соёолон насны морь барих

16:00 Хязаалан насны морьд бүртгэж гаргах/Мандалтын дөрөлж/

16:30 Жороо морины уралдаан /Морь барианы газарт/

19:00 Хязаалан насны морьдыг барих

7 сарын 31-нд  

07:00 Их насны морьдыг бүртгэж гаргах /Мандалтын дөрөлж/

09:00 Үндэсний бөхийн барилдааны гурвын даваа, Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа эхлэх

11:00 Их насны морь барих

11:30 Шүдлэн насны морьд бүртгэж гаргах /Мандалтын дөрөлж/

12:00 Үндэсний бөхийн барилдааны дөрөв, тавын даваа

14:00 Шүдлэн насны морьд барих

14:00 Сур, шагайн харваачдын бай шагнал гардуулах

14:30 Даага бүртгэж гаргах  /Мандалтын дөрөлж/

16:30 Даага барих

17:00 Айрагдсан бүх морьдыг цоллож бай шагнал гардуулах /Төв стадионд/

18:00 Үндэсний бөхийн барилдааны шөвгийн 4, үзүүр түрүүний бөхийн барилдаан, бай шагнал гардуулах

20:00 Баяр наадмын хаалтын үйл ажиллагаа

21:00 Шоу цэнгүүн /МУ-ын баатар М.Жанчивын нэрэмжит төв талбайд/

 


АЙМГИЙН БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%