Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 05 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2016-06-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 05-р сард 2 удаа хуралдаж нийт 9 асуудал хэлэлцлээ. Үүнд:
1.    Алтай бага олимп- 2016 спортын наадам зохион байгуулах хороо, салбар хороо байгуулах тухай хэлэлцэж Монголын бүх ард түмний XIV спартакиадын хүрээнд тус спортын наадмыг 19-21-ний өдрүүдэд Алтай хотод зохион байгуулахаар тогтон зохион байгуулах хороо, салбар хороодын бүрэлдэхүүнийг байгуулсан боловч Улаан бурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор тодорхойгүй хугацаанд хойшилсон болно.
2.    Журамд өөрчлөлт оруулах тухай - Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 45 дугаар тогтоолоор аймгийн сайн малчин, тариаланч, хадланчийн хөдөлмөрийг гэр бүлийн хамтын хөдөлмөр гэж үнэлэхээр болсоны дагуу "Журам батлах тухай" аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Аймгийн сайн малчин" шалгаруулах журам, 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Аймгийн Тэргүүний тариаланч хамт олон, хадланч, тариаланч" шалгаруулах журамд өөрчлөлт орууллаа.
3.    Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах комисс байгуулах тухай- Барилгын зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Барилгын зураг төсвийн товчоо” ОНӨААТҮ-ийн газар, нийтийн зориулалттай орон сууцны захиалга авах, борлуулах, засвар үйлчилгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Орон сууцны” алба ОНӨААТҮ-ийн газруудыг татан буулгах комиссыг байгуулж, татан буугдаж буй хоёр байгууллагын дуусгалтын балансыг гаргуулан, өр авлагыг бүрэн барагдуулж дүнг 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор танилцуулж ажиллахыг комиссын дарга /Х.Баатарзориг/-д даалгалаа.
4.    Дахин дуудлага худалдаа явуулах тухай- 2015 оны хувьчлах хөрөнгийн жагсаалтад хувьчлахаар батлагдсан боловч нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авах санал ирээгүй Есөнбулаг сумын 5-р цэцэрлэгийн хуучин барилгыг өмнө тогтоосон үнийг 20 хувиар бууруулан дахин дуудлага худалдаа явуулахаар тогтон хувьчлагдаж буй өмч хөрөнгийн хувьчлагдах хүртэлх хадгалалт, хамгалаалтад тавих хяналтыг сайжруулж, дахин дуудлага худалдааг хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулж, орлогын төлөвлөгөөг биелүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Орон нутгийн өмчийн албаны дарга Л.Ганхуяг нарт даалгалаа.
5.    Орон нутгийн өмчид хөрөнгө бүртгэж авахыг зөвшөөрөх тухай- Есөнбулаг сумын Наран багийн бага сургуулийн барилгыг сумын Засаг даргын Тамгын газрын баланс хөрөнгөд бүртгэж авахыг зөвшөөрч орон нутгийн өмчид хүлээн авч буй хөрөнгийг комисс томилон хүлээлцэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг хийж ажиллахыг аймгийн Засаг дарга  /О.Амгаланбаатар/, Орон нутгийн өмчийн албаны дарга/ Л.Ганхуяг/ нарт даалгалаа.
6.     Нэрэмжит болгох тухай- Дарив сумын Мал эмнэлэг үржлийн тасгийг Ядамын Таравын нэрэмжит болгож тус тасгийн хаяг, албан хуудасны загварыг баталж үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга /О.Амгаланбаатар/-д даалгалаа.
7.    Комисс байгуулах тухай- Зуны баруун бүсийн хурдан морины уралдааныг 2016 оны 07 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Алтай хотод Засагт хан аймаг байгуулагдсаны 458 жил, Ардын хувьсгалын 95 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмыг зохион хамтатган тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтож зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталж ажлын төлөвлөгөөг 06 дугаар сард багтаан батлуулж, бүсийн аймгуудын төлөөлөлтэй хяналтын зөвлөл, салбар хороодын бүрэлдэхүүнийг томилон ажиллуулж, зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэхийг баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, аймгийн Засаг дарга /О.Амгаланбаатар/-д даалгалаа.
8.    Хөрөнгө актлах тухай- Аймгийн Эрүүл мэндийн газрын баланс хөрөнгөд бүртгэлтэй цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин барилгыг актлан устгаж барилгын эзэмшил газар дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тогтов.
9.    Хуралдааны тов зарлах тухай- Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааныг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Алтай хотод хуралдуулахаар тогтов. Хуралдааны бэлтгэл, зохионы байгуулалтын ажлыг хангаж ажиллахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Л.Болормаа/, Засаг даргын тамгын газрын дарга /М.Эрдэнбилэг/ нарт үүрэг болголоо.



АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%