Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Л.Болормаа албан газрын дарга нарын шуурхай хурал дээр мэдээлэл хийлээ.

2015-11-20

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Болормаа  өнөөдөр албан газрын дарга нарын шуурхай хурал дээр аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болох гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийсэн бөгөөд аймгийн ИТХ, түүний тэргүүлэгчдээс авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны 2015 оны товч тайлан болон www.govi-altai.khural.mn сайтад хурлаас гарч буй бодлого шийдвэр, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар өдөр тутмын мэдээллүүд  тавигдаж байгаа талаар мэдээлэв.
             Аймгийн ИТХ энэ онд 2 удаа хуралдан 7 асуудал хэлэлцэж 9 тогтоол гаргасан байна. Үүнд:
 1. Аймгийн 2015 оны төсөв тодотгох тухай асуудлыг 2 удаа

 2. Алтай хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө
 3
. Аймгийн 2014 оны төсвийн гүйцэтгэ
 4. Концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай асуудлыг  хэлэлцэж  "Аймагт хэрэгжүүлэхээр 2014 онд батлагдсан концессын зүйлд нэмэлт өөрчлөлт оруулан төсөл арга хэмжээний жагсаалт
5. Нэр бүхий 14 ажлыг гэрээ байгуулж эрх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд шилжүүлсэн.
 6. Аймгийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт тодотголын тухай
 7. 2014 оны санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудитын танилцуулга зэрэг асуудал хэлэлцэж шийдвэр гаргажээ.
             Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 25 удаа хуралдаж 140 асуудал хэлэлцэн 90 тогтоол гаргаж, 50 асуудалд тэмдэглэлээр үүрэг чиглэл өгч ажилласан байна.
   АИТХ-ын ээлжит  10 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр тогтсон болно.
  1. Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны 2015 оны тайлан
  2. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай
   3. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай
   4. Аймгийн 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөв батлах тухай
   5. Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
  6. Аймгийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулахаар хийгдсэн ажлын тайлан, аймгийн зарим газар нутаг хилийн цэсийг өөрчлөн шинэчлэх саналын тухай хэлэлцэнэ.

        Мэдээллийнхээ төгсгөлд  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Болормаа
албан газрын дарга нарт аймгийн ИТХ-ын хуралдаанд идэвхитэй оролцох талаар үүрэг чиглэл өглөө.        



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%