Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр боловсруулагдаж байна.

2015-11-18

Говь-Алтай аймагт "Жендэрийн тэгш байдлыг хангах" дэд хөтөлбөр боловсруулах ажлыг ХАХНХЯ,аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран боловсруулж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг боловсруулан 2015.12.04 өдөр болох аймгийн ИТХ-ын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх юм байна. Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр боловсруулах ажлыг улсын хэмжээнд Говь-Алтай аймаг, Баянхонгор аймаг, Завхан аймгууд эхний ээлжинд хэрэгжүүлнэ. Мөн Хууль зүйн яам, Сангийн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яамдууд үйл ажиллагаандаа жендэрийн асуудлыг анхаарч ажиллахаар хөтөлбөр боловсруулан ажиллаж эхлээд байна.
Аймгийн "Жендэрийн тэгш байдлыг хангах" дэд хөтөлбөр боловсруулах ажилд хамтран ажиллахаар ХАХНХЯ-с мэргэжилтнүүд ирж сургалт зохион байгуулж байна. Сургалтанд аймгийн удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын ажлын алба оролцож хөтөлбөрт тусгах санал бодлоо илэрхийлж орон нутгийн онцлогт нийцсэн хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%