Аймгийн ИТХ-ын Иргэний танхимд"Баруун бүсийн аймгуудын шагайн харваачдын зөвлөгөөн" зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнийг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын ивээл дор ГАА-ийн "Шагайн харвааны салбар зөвлөл"-өөс зохион байгуулж байна. Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын харваачид хүрэлцэн ирсэн бөгөөд зөвлөөний төгсгөлд шагайн харвааны тэмцээн зохион байгуулна. Тэмцээнд оролцох нэг баг нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд нийт 90 гаруй харваачид оролцох төлөвтэй байна.