Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Шагналын журамд өөрчлөлт орлоо.

2015-10-28

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015,02,05 өдрийн хуралдаанаар "Аймгийн шагналын журам"-д өөрчлөлт оруулсан. Энэхүү шийдвэрийн дагуу "Аймгийн Тэргүүний хамт олон" - 1,0 сая төгрөгөөр, Хөдөлмөрийн аваргыг 500,0 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах. Аймгийн "Сайн малчин"-г 1,0 сая төгрөг байсныг 500,0 мянган төгрөг, "Тэргүүний тариаланч хамт олон, Тэргүүний тариаланч, хадланч"-д 300,0 мянга гэснийг 500,0 мянган төгрөг болгон өөрчилж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Журмын дагуу 2015 оны эхэнд 2014 оны шилдэгүүдийг шалгаруулж нийт 36 малчин аймгийн " Сайн малчин"-аар шалгарч шагнуулсан байна. Аймгийн Засаг даргын 2015.02.09-ний өдрийн Б/10-р захирамжаар аймгийн "Сайн малчин"-аар шалгарсан иргэдэд дагалдах мөнгөн шагналыг олгосон. "Тэргүүний тариаланч"-аар Бугат сумын тариаланч Мухарын Нямсүрэн, Тайшир сумын тариаланч Содномбалжирын Бямбадорж, Цогт сумын тариаланч Гүнсэнгийн Долгормаа, Бигэр сумын тариаланч Хоролсүрэнгийн Чимэдцэрэн, Есөнбулаг сумын тариаланч Сангын Цэцэгмаа нар шалгарч шагналаа гардаж авлаа.  Аймгийн "Тэргүүний хадланч"-аар Бигэр сумын хадланч Төмөрбаатарын Амарсайхан, Шарга сумын хадланч Бат-Очирын Батбаатар нарыг шалгаруулж шагнав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%