Говь-Алтай - Баянхонгор чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажлын явц байдалтай танилцах ажлын хэсэг аймгийн ИТХ-ын Даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд дээрх чиглэлийн авто замын ажлыг гүйцэтгэгч "Эрчим хүчний барилга угсралтын Трест " ХХК-ны төлөөлөлтэй ажлын хэсэг уулзаж замын ажлын явц, байгалийн түгээмэл тархацтай нөөц ашигласны болон ус ашигласны төлбөр хэрхэн төлөгдөж байгаа талаар тодруулга авч, цаашид хамтран ажиллах талаар зөвлөлдөж байна.