Аймгийн нутаг дэвсгэрт барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулах нийтлэг журмыг ИТХТэргүүлэгчдийн хуралдаанаар батлан гаргалаа. Уг журам нь тогтоол гарсан өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч, хөрөнгө оруулагч, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, барилгын ажилтан, нийт иргэд заавал дагаж мөрдөнө.