1. 1-р сургуулийн И.Жавхлантөгс ахлагчтай “Галт шувуу” баг
2. Төрийн хошой шагналт зохиолч яруу найрагч Ч.Лодойдамбын нэрэмжит 2-р сургуулийн Ч.Лувсанвандан ахлагчтай “Энхийн төлөө” баг
3. 3-р сургуулийн Э.Чанцалдулам ахлагчтай “Соёмбо” баг
4. Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн А.Анхбилэг ахлагчтай “Тас-555” баг
5. Оюуны түлхүүр бага сургуулийн Б.Хосчулуун ахлагчтай “Шонхорууд” багууд
оролцоо. Тэмцээний ерөнхий шүүгчээр аймгийн ГХУСАЗЗ-ийн ажилтан Т.Хүүхэндулам, шүүгчээр ЗЦТ-ын зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Түмэнбаяр, БСГ-ын технологи-дүрслэх урлаг хариуцсан мэргэжилтэн Д.Майнбаяр, Тэгш-Алтай жолооны авто сургуулийн захирал Г.Болдбаатар, Улаан загалмайн хорооны арга зүйч Ж.Оюунгэрэл нар шүүж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хочууч Д.Болормаа хөтлөн явуулсан. Тэмцээнд дараах дарааллаар явагдлаа:
1. Багуудын мэндчилгээ
2. Хамтдаа /багийн ахлагч, багш/
3. Буухиа тэмцээн /багийн төлөөлөл 4 сурагч оролцох/
4. Урлагийн тоглолт гэсэн төрлүүдээр багууд өрсөлдөж
Тэргүүн байранд 106.2 оноогоор 1-р сургуулийн И.Жавхлантөгс ахлагчтай “Галт шувуу баг шалгарч Цом, Өргөмжлөл, алтан медаль /хүүхэд бүрт/, мөнгөн шагналаар
Дэд байранд 105 оноогоор 3-р сургуулийн Э.Чанцалдулам ахлагчтай “Соёмбо” баг шалгарч Өргөмжлөл, мөнгөн медаль /хүүхэд бүрт/, мөнгөн шагналаар
Гуравдугаар байранд 104.5 оноогоор Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн А.Анхбилэг ахлагчтай “Тас-555” баг шалгарч Өргөмжлөл, хүрэл медаль /хүүхэд бүрт/, мөнгөн шагналаар
“Уран зохицуулагч”-аар Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн А.Анхбилэг, “Шилдэг багш”-аар 2-р сургуулийн Б.Мөнхцэцэг нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж, Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Д.Бүрэнбаатар, зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл, шүүгчдийн хамтаар шагналыг гардуулав.