УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" МОН/13-101 төслийн мониторингийн баг өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сүхбаатар аймгуудын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудын төлөөлөлтэй цахим видео хурал хийсэн бөгөөд хурлыг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар удирдан явууллаа.
Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Paul J.M оролцсон бөгөөд төслийн хэрэгжилт үр дүн, цаашид анхаарах зүйлсийн талаар аймгуудын санал бодлыг солилцлоо.
Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Paul J.M оролцсон бөгөөд төслийн хэрэгжилт үр дүн, цаашид анхаарах зүйлсийн талаар аймгуудын санал бодлыг солилцлоо.