Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Ногоон гэрэл- Цагаан шугам-2015" тэмцээн зохион байгуулагдана.

2015-10-12

           Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, жолоочийн даатгалын тухай хуулийг сурталчлах зорилгоор Говь-Алтай аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар, Улаан Загалмайн хороо, Норвегийн тусламжийн байгууллага ЭМАШТҮБ-2, Албан журмын даатгагчдын холбооны ГАА дахь салбар, даатгалын салбарууд, жолооны авто сургуулиуд хамтран ЕБС-ын сурагчдын дунд "НОГООН ГЭРЭЛ- ЦАГААН ШУГАМ-2015" тэмцээнийг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагаас Биеийн тамир спортын газрын зааланд зохион байгуулахаар боллоо.
           Сургууль бүрээс 1 баг оролцох ба багийн бүрэлдэхүүнд 5-р ангийн 8 хүүхэд /багийн үндсэн гишүүд/ оролцоно. Тэмцээнд оролцох багийн танилцуулга, мэдүүлгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор Замын цагдаагийн тасаг х/ч Д.Жаргал, Хүүхдийн алба х/ч Д.Болормаа/ нарт ирүүлнэ.
   
     Аймгийн ГХУСАЗЗ




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%