НОГООН АЛТАЙДАА САЙХАН АМЬДАРЦГААЯ уриатайгаар Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлөөс төрөлх Алтай хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл, эко ногоон хот болгох зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Хүүхдийн парк, Шүтээний өндөрлөг, арван жилийн 1,2,3, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулиуд дээр нийт 10,000 мод, бут, сөөг тарих ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажилд аймгийн удирдлагууд,Төрийн байгууллагын албан хаагчид, оюутан сурагчид гар бие оролцон 10.000 мод тарьлаа.