Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Манай аймагт хийгдсэн болон хийгдэхээр санхүүжилт нь шийдэгдсэн ажлуудын талаарх мэдээлэл

2015-09-24

1.Жаргалантын 1.8 км хатуу хучилттай зам орон нутгийн төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн

2.МСҮТ-ийн авто засварын дадлагын байр нийт 107.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бөгөөд орон нутаг хөгжүүлэх сангаас 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн

3.МСҮТ-ийн өргөтгөл улсын төсвийн 835.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн

4.Сутай хорооны 0.9 км авто зам эргэн төлөгдөх нөхцөл буюу концесийн гэрээгээр хийгдсэн.Орон нутгийн төсвийн 707.9 сая төгрөг

5. Сутайн хорооны модон сууцнуудыг инженерийн шугам сүлжээнд холбох МОН-2301 төслийн хүрээнд нийт 439.4 сая төгрөгийн ажил хийгдсэн бөгөөд аймгийн орон нутаг хөгжүүлэх сангаас 36.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж цэвэр ус,дулаан,ариутгах татуургийн шугамд бүрэн холбожээ.

6.Хөрс шатахуун түгээх станцаас Мандал Голомт ХХК-ны зуух хүртэлх 112 м замын ажил Есөнбулаг сумын орон нутаг хөгжүүлэх сангийн 271 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн.

7.50 ортой төрөх эмнэлэг 2011 онд улсын төсвийн 2тэрбум 898.9 сая төсөвт өртөгтэйгөөр анх эхэлж байсан бөгөөд хөрөнгө оруулалт шйидэгдээгүйн улмаас барилгын ажил царцсан байдалтай байсан бөгөөд энэ жил үлдэгдэл хөрөнгө оруулалт шийдэгдсэнээр энэхүү барилгын ажил эрчимжиж 2016 онд ашиглалнт хүлээж авахаар болоод байна.

8,Аюултай болон эрсдэлтэй хог хаягдлын шинэ байгууламжыг аймгийн орон нутаг хөгжүүлэх сангийн 28 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулсан.

9.Дугуйн болн явган хүний хосолсон 1.2 км замыг 215 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр хийж ашиглалтанд оруулсан.

10.Нийгмийн даатгалын хэлтсийн шинэ барилга улсын төсвийн 1 тэрбум 135.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсон.

11.Энх-Алтай өрхийн эрүүл мэндийн төвийн барилга улсын төсвийн 544.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсон.

12..Урд сумдуудын чиглэлд 500 м хатуу хучилттай зам орон нутгийн төсвийн 311 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн.

13.Хөгжил хороололын зүүн талаар явсан 495 м авто зам орон нутгийн төсвийн 387.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн.

14.1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийлгэж инженерийн шугам сүлжээ дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд 3.8 км авто замын ажил хийгдэж байна.
ТОСК-аас 130 айлын 5 давхар 3 блок орон сууцны барилга бариулахаар нээлттэй тендер зарласан.Мөн 256 айлын зураг төслийг хийлгэжээ. Аймгийн орон нутаг хөгжүүлэх сангаас 3 тэрбум 152.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

15.960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга улсын төсвийн 5 тэрбум 426.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан.

16.Онцгой байдлын аврах гал унтраах ангийн шинэ барилга улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн.

17.Аймгийн хүүхэд залуучуудын ордны барилга улсын төсвийн 2тэрбум 780 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд 2016 онд ашиглалтанд хүлээн авна.

18.Соёл амралтын хүрээлэн цогцолбор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэл хийгдэж байгаа.

19.Концесийн гэрээгээр 1200 мкв талбай бүхий авто зогсоол 65.4 төгрөгийн өртөгтэйгөөр бүрэн хийгдсэн

20.Алтай хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 10 орон сууцны гадна фасадыг сэргээн засварлаж хотхон байгуулахад аймгийн орон нутаг хөгжүүлэх сангийн 324.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

21.Нийтийн эзэмшлийн 7384 мкв, 4-р байр ,1226мкв,нэгдсэн эмнэлэг 1900мкв,холбооны урд 1087,зүүн талд 956 мкв, нэгдсэн захад 1562мкв ,
19-р байранд 1022мкв,21,22-р байранд 857 мкв талбайд авто зогсоол шинээр байгуулжээ.

22,Алтай чуулгын 2008 оноос эхэлсэн улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтай шинэ барилга ашиглалтанд орсон эргэдэг тайзны хөрөнгө шийдэгдээгүй тул дотоод нөөц бололцоогоо дайчлан өөр материалаар орлуулан эргэдэг тайз хийж 9 сарын 25 наас ашиглалтанд оруулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%