Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Бугат сум төвийн эрчим хүчинд холбогдлоо.

2015-09-15

           Говь-Алтай аймгийн Бугат сум төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй улсын хэмжээний дөрвөн сумын нэг байсан бол энэ намар Төгрөг-Бугатын цахилгаан дамжуулах шугам ашиглалтад орсноор байнгын эрчим хүчтэй боллоо.


            Эрчим хүчний яамны захиалгаар Засгийн газрын санхүүжилтээр хийсэн 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий уг цахилгаан дамжуулах 15 квтын шугамын ажлыг  “Эрчим хүч” корпораци, “Да хот” ХХК  хамтран богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү Бугат сумынхан 70 жилийн ойнхоо босгон дээр төвийн эрчим хүчний системд холбогдсоноор нэг квт эрчим хүчийг өмнөх үеээс 15 төгрөгөөр хямд авч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, ахуйн хэрэглээний техник, тоног төхөөрөмж ашиглах боломжтой болсондоо сэтгэл хангалуун байна.

                                                                                                                                                                                 Ш.Цоодол

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%