Манай аймагт МУ-ын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тэргүүтэй 5-н хүний бүрэлдэхүүнтэй баг 2015.09.07-09.10-ны өдрүүдэд ажиллаж байна.
Ажлын удирдамжид тусгагдсаны дагуу аймгийн удирдлагуудтай уулзалт хийж хамтран ажиллах талаар зөвлөлдөж, төрийн байгууллагын дарга, эрхлэгч нар, төрийн албан хаагчдад хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийг хангах талаар сургалт зохион байгууллаа.

Мөн 2015.09.09 өдөр "Алтайн-Хүдэр" ХХК-ны үйл ажиллагаатай танилцан хүний эрхийн чиглэлээр шалгалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ өдрүүдэд иргэдээс өргөдөл гомдол хүлээн авах төвийг ажиллуулж үнэгүй зөвлөгөө мэдээлэл өгч байна.