Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Баруун бүсийн аймгуудын НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын уулзалт хэлэлцүүлэг, Спортын IV их наадам зохион байгуулагдлаа.

2015-06-11

      Баруун бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын уулзалт, хэлэлцүүлэг, Спортын IV их наадам Баян-Өлгий аймагт 2015 оны 06 сарын 03-05-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус уулзалтанд Ховд, Баян-Өлгий. Увс, Говь-Алтай аймгуудын НӨУБ-ын төлөөллүүд оролцсон юм.
       Уулзалт хэлэлцүүлэгт аймаг бүр ИТХ-ын сайн туршлага, зорилго зорилт, орон нутагтаа хийж буй бүтээн байгуулалт болон тулгамдаж буй асуудлаа ярилцан, харилцан санал солилцож хэлэлцүүлгээс гарсан санал, үр дүнг холбогдох дээд шатны байгууллагад уламжилдаг билээ.
      Спортын нөхөрсөг тэмцээн нь сагс, воллейбол, теннис, шатар, билльярд, буудлага, дартс гэсэн 7 төрлөөр амжилттай явагдсан бөгөөд Ховд аймгийн баг тамирчид шилжин явах цомын эзэд боллоо.
      

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%