Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Ажлын хэсэг хуралдав.

2015-05-07

           Аймгийн Хүүхэд, залуучуудын ордны барилгын гүйцэтгэлийг эрчимжүүлэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл, дутагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрийг судлан шийдвэрлэж ажиллах ажлын хэсэг 2015 оны 03 сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 26 дугаар тогтоолоор байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар. Нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Л.Очир томилогдсон бөгөөд гишүүдэд А.Пүрэвсүрэн /аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч/ , Д.Батсайхан /аймгийн Засаг даргын орлогч/, Д.Алтанзагас /ГХБХБГ-ын дарга/, М.Эрдэнэбилэг /Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга/ Ж.Мөнхцэцэг /ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн/ нар багтсан болно.
                Тус ажлын хэсэг өчигдөр хуралдсан бөгөөд хуралд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Л.Очир, ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Мөнхцэцэг, ГХБХБГ-ын дарга, Д.Алтанзагас, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, "Арвин бэлт" ХХК-ын захирал С.Мөнхзориг нар оролцлоо.
                Царцаагдсан барилгын жагсаалтад орсон 80 хувьтай баригдсан Хүүхдийн ордны барилгын санхүүжилтийн асуудлыг Төсвийн тодотголоор хэлэлцэх, Концессын гэрээгээр, Хятад улсаас ирэх тусламжийн  мөнгөөр гүйцэтгүүлэх арга замууд байгааг ярилцаад аль боломжтой аргыг сонгож даруй шийдвэрлүүлэх талаар ажлын хэсгийн ахлагч аймгийн Засаг даргад танилцуулж цаашид авах арга хэмжээний шийдвэрийн талаар эргэж ярилцахаар тогтлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%