Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

"ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО" баруун бүсийн уулзалт хэлэлцүүлэг боллоо.

2015-04-08

        Монгол Улсын Хүн ам, Нийгмийн хөгжлийн яам, НҮБ-ийн Хүн ам сан, Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран “Залуучуудын хөгжлийн бодлого” баруун бүсийн уулзалт , хэлэлцүүлгийг 2015 оны 04-р сарын 03-нд Увс аймгийн Улаангом хотод зохион байгууллаа.
          Тус хэлэлцүүлэг Баруун таван аймгийн нийгмийн хөгжлийн, Хүүхэд гэр бүл, залуусын хийгээд боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн байгууллага болон ТББ-ын олон олон төлөөллүүд оролцож дуу хоолой, санал бодлоо хүргэсэн юм.
        Монгол улсын төрөөс Залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл, бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Монгол залуу хүн” Үндэсний томоохон хөтөлбөрийн төсөл дээр манай аймгаас оролцсон төлөөллүүд саналаа хүргэж ажиллалаа.
          Эдгээр бодлогын баримт бичгүүд батлагдсанаар МОНГОЛ ЗАЛУУ хүмүүсийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрх оролцоо, нийгмийн хамгааллын зэрэг өргөн хүрээний асуудлууд цогц байдлаар шийдэгдэн, тусгагдах юм байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%