Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Орон нутгийн тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо

2015-04-06

        Аймгийн Иргэний танхимын ээлжит хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэг "Орон нутгийн тогтвортой хөгжилд"эмэгтэйчүүдийн оролцоо" сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Болормаа, "Одонтой ээжүүдийн холбоо"-ны аймаг дахь салбарын тэргүүн З.Наст нар удирдан явуулсан бөгөөд орон нутгийн тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр мэдээлэл хийсэн юм.

        Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болсон 30 гаруй эмэгтэйчүүд оролцон эмэгтэйчүүдийн оролцооны талаар өөрсдийн санал бодол байр суурийг илэрхийллээ.
Хэлэлцүүлгээс дараахь санал санаачлагыг гаргалаа.

- Эмэгтэйчүүдийг хамарсан хэлэлцүүлгийг ганц удаа хийгээд орхих биш тогтмолжуулах
- Өөр өөрсдийн сонирхсон чиглэлээр эмэгтэйчүүд нэгдэж өөрсдийгөө хөгжүүлэх сонирхлын бүлэг байгуулах
- Аймгийнхаа эмэгтэйчүүдийн онлайн группт эмэгтэйчүүдийг нэгтгэж хамтын идэвхтэй үйл ажиллагаа зохион    байгуулах
- Хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг хэлж яриад өнгөрөлгүй дорвитой ажил болгохыг онцоллоо.
 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%