Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Хэлтэс, агентлагуудын анхааралд

2015-03-13

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хугацааны үндсэн чиглэл, гаргасан шийдвэрийн хэрэгжилт болон аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудтай танилцах, тухайн хэлтэс агентлагийн аймгийн хэмжээний бодлогын түвшинд шийдвэрлүүлэх асуудлууд, бодлого боловсруулах хэрэгжүүлэх нөхцөл шаардлагатай танилцах зорилгоор 2015 оны 03-2 сарын 16-ны өдрөөс эхлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлтэс, агентлагуудын үйл ажиллагаатай танилцах гэж байна.

Тус ажлын хүрээнд:

1.    Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй танилцан хяналт авьж, шалган туслана.

2.    Байгууллагын удирдлага албан хаагчидтай уулзалт хийж санал хүсэлтийг авна.

3.    Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хугацааны үндсэн чиглэлийн биелэлтийн хэрэгжилттэй танилцана.

4.    Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тухайн хэлтэс агентлагаас хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан ажлуудын явц байдалтай танилцана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%