Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

"ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" бүсийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна.

2015-03-04

Норвегийн тусламжийн байгууллагын “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх-2” төслөөс зохион байгуулж буй Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгуудын ЗДТГ, БСГ, ХГБХХ, Эрүүл мэндийг дэмжигч загвар сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага мэргэжилтнүүдийг хамруулсан  “Хүүхдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” сэдэвт бүсийн зөвлөлдөх уулзалт 2015 оны 03-р сарын 02-04-ний өдрүүдэд Алтай хотноо тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж байна

Тус зөвлөлдөх уулзалтаар хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн сайн туршлагуудыг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, эрүүл мэндийг дэмжигч загвар сургууль, цэцэрлэгийн тухай мэдээлэл солилцох, хэрхэн сайжруулах талаар хамтран хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%