Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Аймгийн Татварын хэлтэс "АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН"-оор шалгарлаа.

2015-02-13

       Аймгийн Татварын хэлтэс Морин жилийн "АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН"-оор шалгарч өнөө өглөө албан газруудын дарга нарын шуурхай зөвлөгөөн дээр өргөмжлөлөө гардан авлаа. Тус хэлтэс нь өнгөрсөн онд төлөвлөгөөгөө 695.600.2 мянган төгрөгөөр давуулан биелүүлсэн үзүүлэлттэй ажиллажээ. Манай хамт олонд урам зориг, хариуцлагыг хамтад нь тохоон өгсөн аймгийн удирдлагууд болон Алтай нутгийнхаа нийт ард иргэд, хуулиар хүлээсэн үүргээ шудрагаар биелүүлж байгаа олон мянган татвар төлөгчиддөө баярлаж буйгаа илэрхийлье хэмээн аймгийн Татварын хэлтэс өөрсдийн фэйсбүүк хуудаснаа талархан бичжээ. Тэргүүний хамт олноор шалгарсан аймгийн Татварын хэлтсийн цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт гаргахыг Алтай нутгийн нийт ард түмний өмнөөс хүсэн ерөөе.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%