Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн 2014 оны бүрдүүлэлт амжилттай явагдаж байна.

2015-02-11

         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанд 18 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг дарга, түүний орлогч, багийн Засаг дарга нийт 450 албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаас өнөөдрийн байдлаар 445 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүрдүүлэлт 98,8 хувьтай байна.
        УИХ-ын Тамгын газар, Щвейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Орон нутгийн ИТХ-ын Төлөөлөөгчдийг чадавхижуулах сургалтыг 2014 оны 02 сарын 24-өөс эхлээд 03-р сарын 04-ны өдрийн хугацаанд зохион байгуулан аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг хамруулан Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн талаар сургалт зохион байгуулсан байна.
         Аймгийн ИТХ-ын дахин сонгуульд нэр дэвшигч 50 хүний Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Сонгуулийн ерөнхий хороонд нэгтгэн хүргүүлж, холбогдох өөрчлөлтийг хийсэн байна.
         Аймгийн хэмжээнд 2014 онд 32 албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаар шинээр нэмэгдэж, 25 албан тушаалтан хасагдсаныг тухай бүр өөрчлөлт хөдөлгөөнийг бүртгэн шилжүүлж, 10 албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулж ажилласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%