Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Алтайчууд ундны цэвэр устай боллоо.

2015-02-10


   Аймгийн Засаг Даргын үйл ажиллагааны "Бидний-Алтай" хөтөлбөрт тусгагдсан "Эрүүл Ус" төслийн хүрээнд цэвэр усны үйлдвэр ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Монгол улсын MNS 0900:2005 стандартад усанд байх эрдэс бодисын хэм хэмжээ, усны хатуулгийн хэмжээ РН 6,5-8,5 байхыг зөвшөөрдөг бол өнөөдөр Говь-Алтай аймгийн хувьд 7,5-8,1 хооронд байдаг юм байна. Энэ нь усны хатуулаг стандарт дахь нөхцөлийг хангаж хэвийн хэмжээнд байна гэсэн үг. Харин Магнийн хэмжээ 100мл усанд 30мг/л байхаас 37-40, кальцийн хэмжээ 100мг/л байхаас 17-19 байдаг.  Манай  аймгийн ундны усны хатуулгийн хэмжээ хэвийн. Кальци магнийн харьцаа алдагдсан байдаг учир ус хужирлаг чанартай болж савны дотор өнгөр суух, гэдэс цанхайх зэрэг нөлөө илэрдэг гэж усны мэргэжилтнүүд тайлбарладаг.
      Манай аймаг ходоод гэдэс, дотрын өвчлөл түүнээс шалтгаалсан нас баралтаар дээгүүр байр эзэлдэг нь усны чанартай нягт холбоотой бөгөөд энэхүү "Эрүүл Ус" төсөл нь тогтвортой хэрэгжсэнээр энэ үзүүлэлтийг бууруулна гэж үзэж байгаа юм байна.
    Үйлдвэрийн нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал, Засаг Дарга О.Амгаланбаатар, МҮОНРТелевизийн захирал Ц.Оюундарь, аймгийн аварга малчид, тэргүүний тариаланчид, алдарт уяачид нээлтийн үйл ажиллагаанд оролцож, тууз хайчилж баяр хүргэсэн юм.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%