Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна.

2015-02-03

       Монгол улсын үндэсний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа "Цагаан сар- Таны оролцоо" аяны хүрээнд Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны бөөний төвүүд болон хүнсний дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийж, Ховд аймгийн Ярамтын боомтоор импортоор орж ирсэн алимнаас дээж авч МХГ-ын нэгдсэн лабораторит шинжлүүлэхэд Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй шавж болох жимсний улаан хачиг буюу Panonichus ulmi Koch илэрсэн байна.
 Дээрх шавж илэрсэн бүтээгдэхүүнийг битүүмжлэн хураан авч, худалдаалж байсан газрыг мэргэжлийн байгууллагаар ариутгал шавжгүйтгэл хийлгүүлж, бүтээгдэхүүнийг устгахаар шийдвэрлэв.

         Уг шавж ХХААЯ-ны 2005 оны 155-р тушаалын хавсралтаар батлагдсан гадаад хорио цээртэй хөнөөлт шавж юм.


      Жимсний улаан хачиг нь маш жижигхэн 0.25-0.4 мм урт, энгийн нүдээр харах бараг боломжгүй, улаан пэлцгэр, аалзан хэлбэртэй, бөөрөнхий биетэй, дээгүүрээ үсэрхэг бүрхүүлтэй. Маш хурдан үрждэг, өндөг нь дугуй хэлбэртэй, хөгжлийн эхний үедээ өнгөгүй, нэвт харагддаг, томрох тусам өнгө нь булингартаж, улаан шаргал өнгөтэй болдог. Хачиг нь алимны мөчрөөс зүүгдэх ишний хонхор хэсэгт байрладаг тул алим худалдан авахдаа уг ишний хонхор хэсгийг сайн ажиглаж, харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн бохирдсон байвал болгоомжлох, чанарын баталгаагүй, гарал үүсэл нь тодорхой бус, хадгалалтын горим зөрчин, гудамж талбайд ил задгай худалдаалагдаж байгаа жимснээс худалдан авахаас зайлсхийхийг анхааруулж байна.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%