Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Галзуу өвчин гарлаа

2015-01-28

        Баян-Уул сумын Алтангадас багийн Үхэр чулуут гэдэг газар нутаглаж байгаа малчин Н.Батсайханы ямаа шүлс нь гоожиж галзуу өвчний шинж тэмдэг үзүүлсэнийг сумын Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн малын эмч дуудлагаар очин үзэж уг ямааг зориудаар устгаж, шинжилгээний дээж авч аймгийн ХХААГ-ын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторит хүргүүлэн шинжлүүлэхэд 2015 оны 01-р сарын 27-ны өдрийн шинжилгээгээр Галзуу өвчин болох нь тогтоогдсон байна.
         Галзуу өвчин оношлогдсонтой холбогдуулан сумын хувийн мал эмнэлгийн малын эмч устгасан ямааг булж устган ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 1 суурийн 300 малыг вакцинжуулж, сумын Засаг даргын 2015 оны 01-р сарын 27-ны өдрийн А\07 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%