Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 28 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АЙМГИЙН ИТХ-ЫН НЭРЭМЖИТ 6 ДАХЬ УДААГИЙН СУМЫН ЦОЛТОН БОЛОН ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН ТОЙРГИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2020-01-16

Монгол Улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын нэрэмжит сумын заан, харцага, начин цолтой болон залуу бөхчүүдийн 6 дахь удаагийн тойргийн барилдаан 01 дүгээр сарын 13-ний өдөр зохион байгуулагдлаа.

Тус тойргийн барилдаанд нийт 35 бөх барилдсанаас:
1.Эрдэнэ сумын заан Ч.Алтан-Очир
2.Есөнбулаг сумын заан Г.Загдаа
3.Хөхморьт сумын заан Ц.Нямцэвээн
4.Тонхил сумын заан Т.Мөнгөнтулга
5:Жаргалан сумын заан Г.Ганхуяг
6. Есөнбулаг сумын начин Г.Баасандаш
7.Хөхморьт сумын заан Д.Бямбадорж
8.Хөхморьт сумын заан Н.Төгсбилэг нар эхний байруудад шалгарсан байна. 

    Шагналыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, Засаг даргын орлогч Ж.Ганбат, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого эрхэлсэн орлогч Я.Эрхэмбаяр аймгийн Засаг даргын тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Баттайван, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Амарзаяа нар гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%