Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД - 2019

2019-05-12

Шилдэг татвар төлөгч ААН, Иргэнийг шалгаруулах татвар төлөгчдийн өдрүүд арга хэмжээ 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Хаалтын үйл ажиллагааны үеэр аймгийн хэмжээнд татвар төлөлтөөрөө тэргүүлсэн “TOP-10” аж ахуйн нэгж, НӨАТУС-ын хэрэгжилтээрээ ард иргэдэд хамгийн их баримт олгосон аж ахуйн нэгж, хоршоо, иргэд мөн Есөнбулаг сумын Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан иргэдэд шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, ТЗУХ-ийн хэлтсийн дарга Б.Алтайбаатар, ХЭЗХ-ийн дарга Д.Баттайван, ХШҮДАХ-ийн дарга П.Баасан, Татварын хэлтсийн дарга Н.Энхтуяа, Алтай хотын захирагч бөгөөд Есөнбулаг сумын Засаг дарга Ш.Дагва нар гардуулж баяр хүргэлээ.
Аймгийн хэмжээнд татвар төлөлтөөрөө тэргүүлсэн “TOP-10” аж ахуйн нэгжээр:
- “Ентүм” ХХК
-“Арвин бэлт” ХХК
-“Барилга байгууламж” ХХК
-“Ундрам-Оюу” ХХК
-“Майхан гол” ХХК
-“Шатат” ХХК
-“Харшийн цуурай” ХХК
-“Буудайн хөх уулс” ХХК
-“Айргийн хад” ХХК
-“Буян ундрал” хоршоо тус, тус шалгарав.

Тэгвэл НӨАТУС-ын хэрэгжилтээрээ ард иргэдэд хамгийн их баримт олгосон
-Дарив сумын Улсын тэргүүний “Хужирт жавхлан” хоршоо
-Цээл сумын “Ихэр Таян” хоршоо
-Баян-Уул сумын “Санжин богд” хоршоо
-Төгрөг сумын “Баянбулаг-Алтай” ХХК
-Чандмань сумын “Гичгэний хяр” ХХК
-Цогт сумын “Ажнай сор” хоршоо
-Эрдэнэ сумын “Утга уул” ХХК
-Бигэр сумын иргэн Ц.Энхтөр
-Бугат сумын иргэн Б.Баасансүх
-Алтай сумын иргэн Ш.Баянжаргал нар шилдгүүдээр шалгарч шагналаа гардлаа.

Есөнбулаг сумын шилдэг татвар төлөгчөөр: Б.Энхжаргал, Б.Баярсайхан, Б.Гүндсамба, Б.Алтантуяа, Т.Одгэрэл нар шалгарлаа.

Түүнчлэн гар зургийн уралдаан, зохион бичлэгийн уралдаан, Е баримтын цахим системд хамгийн олон баримт бүртгэсэн анги хамт олон,
Е баримтын цахим системд хамгийн олон баримт бүртгэсэн сурагчийг шалгаруулж баяр хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%