Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

“Хоршоо, газар тариалан эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн - 2019” боллоо

2019-04-30

Улсын их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Хоршоо, газар тариалан эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн”-ийг 04 дүгээр сарын 29-ны өдөр Алтай хотод зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Улсын их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Д.Есөн-Эрдэнэ, “Алтай нутгийн хөгжлийн тѳлѳѳ” ТББ-ын тэргүүн Д.Ариунболд, Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Авирмэд нар болон сумдын Засаг дарга нар, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, хоршоо, газар тариалан эрхлэгч 200 гаруй хүн хамрагдлаа.
Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга С.Гансэлэм үг хэлсэн бол Улсын их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд баяр хүргэж, цаашид газар, тариалан эрхлэгч нартай хамтран хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа.
Мөн зөвлөгөөнд оролцогчдод Төрөөс газар тариалан, хоршооны талаар баримталж буй бодлого, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хаврын тариалалтын үеийн заавар зөвлөмж, хоршооны хөгжил, зээл санхүүгийн боломжийн талаар төрийн болон төрийн бус байгууллагууд, банкны төлөөлөл мэдээлэл хийж тэдний санал бодлыг сонслоо.
Зөвлөгөөний үеэр ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ээр Тайшир сумын ХАА-н тасгийн мэргэжилтэн М.Цэнд-Аюуш, Цээл сумын ХАА-н тасгийн дарга Г.Мөнххуяг нар, Аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр Бигэр сумын “Алтан тэвш” хоршооны дарга Д.Мөнх, Чандмань сумын тариаланч Ж.Батмөнх нар, Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Баян-Уул сумын “Санжин богд” хоршооны дарга Д.Мөнхтуул, Дэлгэр сумын тариаланч Л.Ичинхорлоо нар тус тус шагнагдлаа.
Зөвлөгөөнд оролцогчид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоршоо, газар тариалан эрхлэгчдийг дэмжин хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг зохих шатны байгууллагуудад хүргүүлэх, шийдвэрлэх, хамтран ажиллах талаар харилцан санал солилцож Аймаг, сумын төр захиргааны байгууллага, Газар тариалан эрхлэгчид, Хоршооны удирдлага, гишүүдэд хандсан УРИАЛГЫГ баталж гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%