Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

“Өсвөрийн сэргийлэгч - 2019” тэмцээн зохион байгуулагдлаа

2019-04-24

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Улаан загалмайн хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийг газраас хамтран “ Өсвөрийн сэргийлэгч -2019” тэмцээнийг 04-р сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Тус тэмцээнд Ерөнхий боловсролын 10 сургуулийн баг оролцож гэрийн даалгавар, мэндчилгээ, асуулт хариултын тэмцээн, жүжигчилсэн тоглолт, багийн ахлагч нарын асуулт хариулт, илтгэл зэрэг үе шаттайгаар өрсөлдлөө.

Тэмцээний дүнгээр Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн баг Тэргүүн байр, Бигэр сумын ЕБС-ийн Хүлгүүд баг дэд байр, 12 жилийн 4 дүгээр сургуулийн Шонхор баг гутгаар байр, тусгай байрт 12 жилийн 2, 3 дугаар сургуулийн багууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн тэмцээнд амжилттай оролцож, бэлтгэл сургуулийг хангаж оролцсон сургуулийн нийгмийн ажилтан, шилдэг багш нарыг шалгаруулж шагнаж урамшууллаа.

Тус тэмцээн нь сургуулиудын хэмжээнд ажиллаж байгаа өсвөрийн сэргийлэгчдийн бүлгэмийн хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан суралцах, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, бүлгэмийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа арга хэмжээний нэг юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%