Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Бигэр, Эрдэнэ, Чандмана, Цогт сумдад ажиллалаа

2014-10-07

Аймгийн  ИТХ-ын дарга А.Дэлгэржаргалын  баталсан “ГХУСАЗЗ-ийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай“ удирдамжийн болон Аймгийн ГХУСАЗЗ-ийн 2014 оны 10 сарын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын дагуу  сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ГХУСАЗЗ болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хүнд суртал чирэгдлийг арилгах, тухайн орон нутгийн хэмжээнд гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгаж буй ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлтийг сонсож газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ГХУСАЗЗ-өөс Аймгийн шүүх, прокурор,тагнуулын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хүний эрхийн үндэсний комисстой хамтарсан ажлын хэсгийг томилон ажлын график төлөвлөгөө гарган тус аймгийн 4 сум, 1 тосгонд аж ахуй нэгж байгууллагуудад очиж ажиллаа. Үүнд :

ГХУСАЗЗ-ийн даргын баталсан 3 дугаар чиглэлд Аймгийн прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганбаатар, Аймгийн цагдаагийн хэлтсийн дарга Д.Бүрэнбаатар, Аймгийн тагнуулын хэлтсийн дарга Б.Цэрэн-Очир, Аймгийн ШШГА-ны  дарга Б.Мөнхжаргал, Аймгийн Соёл спорт аялал жуулчлалын газрын дарга Х.Батболд, Хүний эрхийн үндэсний комиссын ГАА дахь төлөөлөгч Б.Ариунжаргал, Хяналтын прокурор Т.Нансалмаа,Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны ГХУСАЗЗ-ийн ажил хариуцсан мэргэжилтэн Ё.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй 2014 оны 10 дугаар сарын 01-ээс 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт сумдууд болон Баянтоорой тосгонд ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%