Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Төгрөг, Тонхил, Дарив, Шарга сумдад ажиллалаа

2014-10-07

Аймгийн ИТХ-ын  даргын  баталсан удирдамжийн дагуу  аймгийн   МХГ-ын дарга Ч.Амарсанаагаар  ахлуулсан ажлын хэсэг 2014 оны 10 дүгээр сарын 01-нээс   10-р сарын 05-ыг дуустал  Төгрөг, Тонхил, Дарив, Шарга сумдад ГХУСАЗЗ-ийн ажлаар болон сумдын ИТХ, Тэргүүлэгчдийн үйл ажиллагаа дотоод  ажилтай танилцаж  ажиллалаа.
Тамхины хяналтын тухай хуулиар МХГ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн гишүүн С.Амарсанаа,   Прокурорын газрын бүтэц, аймгийн хэмжээнд  болон тухайн сумд гаргасан гэмт хэргийн талаархи мэдээлэлийг аймгийн Прокурорын газрын орлогч дарга  Н.Ганболд, Шүүхийн шинэчлэлийн талаар  Шүүхийн Тамгын газрын дарга Т.Ганболд,  аймгийн Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааны талаархи мэдээлэл болон Малын хулгайн гэмт хэргээс  урьдчилан сэрэгийлэх , Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар Цагдаагийн хэлтсийн нийгмийн хэв журам хамгаалах тасгийн дарга дэд хурандаа Н.Ганбаатар, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иар ИТХТ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн А.Амарзаяа,  аймгийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаа гамшигаас урьдчилан сэргийлэх талаархи мэдээллийг ОБХ-ийн  гамшигаас хамгаалах урьдчилан сэргийлэх хяналтын улсын байцаагч ахлах дэслэгч Ц.Амарсанаа,   Байгаль хамгаалах тухай хуулиар МХГ-ын   байгаль орчны улсын байцаагч Г. Билэгбаатар   нар тус тус мэдээлэл хийж  ажиллалаа.
Төгрөг сумд 60 гаруй иргэдтэй, Тонхил сумд 100 гаруй иргэдтэй, Дарив сум 158 иргэдтэй, Шарга сумд 85 иргэдтэй болон сургуулийн ахлах ангийн сурагчидтай  уулзалт хийв.


 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%