Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Хэлэлцүүлэг боллоо.

2014-09-15

Өнөөдөр аймгийн Иргэний танхимд"Байгаль орчныг нөхөн сэргээхэд бичил уурхайн чиглэлээр байгуулагдсан нөхөрлөл, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, төр захиргааны байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах нөхцлийг бий болгох нь" сэдэвт хэлэлцүүлэг явагдаж өндөрлөлөө. Хэлэлцүүлгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Л.Болормаа удирдан явуулсан бөгөөд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд төр захиргааны байгууллагатай хамтарч ажиллахад тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар нээлттэй ярилцлаа. Хэлэлцүүлгийн үеэр бичил уурхайн чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ.  Энэ жил Азийн сангийн санхүүжилтээр манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа "Вантайж", " Баян рашаант нутаг", "Газар шороо ард түмний баялаг" төрийн бус байгууллагууд 30 га газрыг нөхөн сэргээсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%