Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Орон сууцны хорооллын дэд бүтцийн нээлт боллоо.

2014-08-31

          Алтай хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу 1000 айлын орон сууцны хорооллын дэд бүтцийг барьж байгуулах ажлын нээлтийн ёслол өчигдөр болж өнгөрлөө. Баянхайрхан багийн 11-р гудамжны ард "Солонго" орон сууцны хороолол  баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд уг орон сууцны хорооллын дэд бүтэц бий болгох дулаан цэвэр усны хангамжийн ажлыг  "Мандал-Голомт" ХХК хийж гүйцэтгэхээр болсон байна. Нээлтийн үеэр цугларсан иргэдийн дундаас уг хороололд 5-20 хувийн хөнгөлөлттэй байр авах 3 азтанг тодруулсан бөгөөд азтанууд эрхийн бичиг болох батламжаа гардаж авцгаасан юм.
          Энд 1000 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 320 хүүхдийн цэцэрлэг, төрөл бүрийн үйлчилгээний төвүүд баридана. Эхний ээлжийн дэд бүтцийг гүйцэтгэх нийтдээ 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажлаар дулаан, цахилгаан эрчим хүч, цэвэр бохир усны шугамын ажлыг барих ажил өчигдөр эхэллээ. “Алтай-Улиастай” эрчим хүчний систем ТӨХК, “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ, “Мандал-Голомт” ХХК зэрэг байгууллагууд 3 сарын хугацаанд энэ ажлыг хийх ажээ.
   
"Солонго" орон сууцны хороололд 5-20 хувийн хөнгөлөлттэй байр авах азтанууд















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%