Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 8 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-06-01

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 5 дүгээр сарын 31-ний өдрийн 11:00 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Тэргүүлэгч  Ш.Дагва, Б.Баян-Эрдэнэ, С.Сүхбаатар, Б.Нандинцэцэг,  Ж.Амартүвшин,  А.Пүрэвсүрэн нар хүрэлцэн ирж ирц 63,6% байв.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
       1. Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тухай
       2. Аймгийн 2017 оны төсвийн тодотголын тухай
       3. Аймгийн газар тариалангийн бүс нутгийн хилийн зааг байршил, талбайн хэмжээг тогтоох тухай
       4. Аймгийн ИТХ-ын 4-р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах тухай
       5. Аймгийн ИТХ-ын 4-р хуралдааны илтгэл, илтгэгч батлах тухай
       6.  Аймгийн ИТХ-ын 4-р хуралдааны төсөв батлах тухай
       7. 2017 онд ойгоос бэлтгэх түлээний модны хэмжээг батлах тухай
       8. Хөтөлбөр батлах тухай /Бүтээлч Алтайчууд/
       9. Төсөл батлах тухай /Алтайн малчин/
      10. Хөтөлбөр батлах тухай /Алтайн баялаг залуус/
      11. Хөтөлбөр батлах тухай /Багшийн хөгжил аймгийн хөтөлбөр/
      12. Журам батлах тухай /Мал хамгаалах эргэлтийн сангийн журам/
      13. Журам батлах тухай /Цөөн малтай малчин өрхийг малжуулах/ зэрэг 13 асуудлуудыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Аймгийн засаг дарга Т.Гансэлэм, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Ууган-Эрдэнэ, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн В.Эрдэнэбаяр, Санхүү, төрийн сангийн  хэлтсийн мэргэжилтэн нар байлцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%